Хөл массажны ач тус

Хөл массажны ач тус:
Хятадын уламжлалт анагаах ухаанд хөлийн бариа чухал байр суурь эзэлдэг. Эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн арга бол хөлийн бариа юм. Тус бариа нь бие организмыг тайвшруулан амраахаас гадна ачааллыг багасгаж өгдөг. Хөлийн уланд бүх дотор эрхтэнтэй холбоотой мэдрэлийн 62 цэг байдгийг тодорхойлсон байдаг. Эдгээр цэгийг иллэг хийн цочроож өгснөөр таны эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой эмчилгээ болдог байна. Хөлийн бариа нь бие организмд 3 төрлийн ач холбогдолтой:
1.Мэдрэлийн тайвшралд орох
2.Бүх биеийн алжаал тайлагдах
3.Дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа сэргэж цочрол авах гэх мэт